Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв “Монголоо нээцгээе” гэрэл зургийн уралдаан зарлажээ. Эх орноо гадаадад сурталчлахад ашиглах гэрэл зураг шалгаруулах энэхүү уралдаан ирэх 11 дүгээр сарын 25-ыг хүртэл үргэлжлэх ажээ. Нүүдлийн иргэншил, ахуй амьдрал, өв соёл, тал нутаг, дөрвөн улирал болон ховор ан амьтан, ургамлыг харуулсан бүтээлээрээ гэрэл зурагчид өрсөлдөнө. Уралдааны тэргүүн байрын эзэн хоёр сая, дэд байрынхыг нэг сая, гуравдугаарт шалгарсан гэрэл зурагчинг хагас сая төгрөгөөр урамшуулах гэнэ.