Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт байдаг Шатар чулууны хөшөө дурсгал бол манай эриний өмнөх 3000 жилийн тэртээх эртний хүмүүсийн оюуны соёлын гайхамшигт өв юм. Энэхүү буган чулуун хөшөө гадуураа сийлбэр хээтэй, дөрвөлжин чулуун хашлагатай оруулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд байж болох янз бүрийн хэлбэрүүд, хиргисүүрүүдээс бүрддэг байна. Энэ мэтийн 50 гаруй дурсгал байх ба Шатар чулууны тухай нэн сонин домог байдаг ажээ. Энэ нь монгол овогтны нэгэн том шатарчин хааныг нас барахад энэ газар оршуулж түүний дурсгалыг мөнхлөн Шатар чулууны хөшөөг босгосон гэж ам дамжин ярьж иржээ. Энэ домгийг нотлох сүг зураг сийлбэр бүхий дөрвөлжин хашлагатай оршуулга, монгол шатрын дүрс хэлбэрүүд болох янз бүрийн амьтны чулуун сийлбэрүүд байдаг. Мөн үүгээр монгол овогтноос анх шатар үүсч хөгжсөн гэсэн яриа байдаг билээ.