Шилдэг сонсдог номд “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” өрсөлдөж байна


“13 дугаар зууны Монгол цэргийн зохион байгуулалт, Ромын эзэнт гүрний дайчид ч халдаж чадаагүй орнуудыг байлдан дагуулсан Чингис хааны түүхийг энэ номд өгүүлдэг” гэсэн тодорхойлолттой номын аудио хувилбар өнгөрөгч оны хоёрдугаар сард худалдаанд гарсан. Монгол Улсын түүхийг өгүүлэх “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” нэртэй сонсдог ном худалдаанд гарсан даруйдаа уншигчдын анхаарлыг татаж, аудио бүтээгдэхүүн худалдаалдаг Audible.com хэмээх сайтад борлуулалтаараа тэргүүлжээ. 14.19 цаг үргэлжилдэг эл номын цаасан хувилбар нь “Нью-Йорк Таймс” болон “Опрагийн номын клуб”-ийн шалгаруулалтанд ч борлуулалтаараа тэргүүлсэн байна. Харин энэ удаа Audible.com цахим хуудаснаас зохион байгуулсан шилдэг аудио ном тодруулах 4 дэх шалгаруулалтын эцсийн шатанд өрсөлдөж байна. Редакторуудын сонголт, борлуулалтаараа тэргүүлэгч, шүүмжлэгчдийн таашаалд нийцсэн, хэрэглэгчдийн хамгийн дуртай ном төрөлд зохиолч Жэк Уитерфорд “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” эхний тойрогт Жим Бачерийн “Өөрчлөлт” бүтээлтэй өрсөлдөж байна. Эхний тойргийн дүн өнөөдөр гарах бөгөөд хэрэв та уг номд саналаа өгөхийг хүсвэл www.audible.com цахим хуудсаар зочлоорой.