Аялал жуулчлалын олимпоос хүрэл медаль хүртжээ

Монгол Улс “ITB Берлин 2011” үзэсгэлэнд Ази, Австрали, Номхон далайн орнуудын 365 оролцогчдоос гуравдугаар байрт шалгарч цом хүртсэн байна. Уг шагналыг 12 үзүүлэлтээр дүгнэдэг ажээ. Гадаад үзэмж, загвараас гадна, мэдээлэл сурталчилгааг хүргэж байгаа байдал, цогц үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар, хэл ярианы соёл гээд бүгд хамаатай байдаг байна. Уг шагнал нь зөвхөн монгол гэр, үндэсний урлаг зэргийг харуулсанд өгсөн шагнал биш Монголын аялал жуулчлал, нүүдлийн соёл иргэншлийн онцлогийг дэлхийн зах зээл дээр нэг өвөрмөц өнгө төрхтэйгээр цогц хэлбэрээр харуулж, гаргаж тавьсанд өгсөн шагнал хэмээн Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн тэргүүн Д.Гантөмөр хэлсэн байна.