“Тусгай зориулалтаар 2011 онд агнах, барих ан амьтны тоо толгойг тогтоох тухай” Засгийн газрын 65 дугаар тусгай тогтоолоор судалгаа, шинжилгээний зориулалтаар цоохор ирвэс 2 хосыг агнахаар шийдвэрлэсэн билээ. Уг шийдвэрийг хянаж үзэхийг зарим эрдэмтэн судлаач болон байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хүссэн байна. Үүний дагуу Л.Гансүх сайд чөлөөт хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтдийн санал бодлыг сонсоод, цоохор ирвэсийг агнахгүйнээр генетикийн судалгаа, шинжилгээ хийх боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоолоор цоохор ирвэс агнах квотыг ашиглахгүй болж байгаа юм байна.