2011 оны 3-р сарын 9-нөөс 13-ны хооронд Германы Берлин хотноо International Travel Mart Олон улсын Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдлаа. Манай Монгол улсаас МИАТ, Хустай байгалийн цогцолбор газар, Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Төв, болон 10 гаруй тур оператор компани оролцсон байна. Үзэсгэлэн яармагийн үеэр “Эко туризм” хэмээх сэдэвтэй тохижилтын номинацид Ази, Австрали, далайн орнуудын хэсгээс 1-р байранд Казакстан, 2-р байранд Солонгос, 3-р байранд Монгол улс шалгарчээ. Тэрхүү “Эко туризм” хэмээх талбайг Монголын Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил төвийн хамт олон тохижуулж оролцсон байна.