Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон салбарын бусад төрийн бус байгууллагууд хамтран аялал жуулчлалын салбарыг төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, салбарын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг Монгол Улсын Засгийн Газраар батлуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор 2011 оны 03 дугаар сарын 28-нд “Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар -2011” Үндэсний Зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөний үеэр дараах салбар хуралдаанууд болно.
Зөвлөлгөөний үеэр “Жуулчдын зоог ба Органик бүтээгдэхүүн” үзэсгэлэнг зохион байгуулах юм байна. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ресторан, зоогийн газар, био эко бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжтой. Мөн “Органик Монгол” хөтөлбөрийн хүрээнд органик аялал жуулчлалыг дэмжсэн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн “Цэвэр” бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах төслийг шалгаруулж 10 сая төгрөг хүртэлх хөнгөлттэй зээлэнд хамруулах эрхийг гардуулах юм байна.
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Лавлах утас: 323974, 324394 Факс: 324620