"Сэрсэн тал" наадам гурав дахь жилдээ Хүй долоон худаг-т

                                

Энэ жил Үндэсний их баяр наадмын үеэр буюу 7-р сарын 11, 12-нд Хүй долоон худагт Монголын урлагийн зөвлөлөөсСэрсэн талнаадмыг 3 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Наадмаар үндэсний спортын тэмцээн уралдаан зохион байгуулахаас гадна олон нийтэд соёл урлагийн арга хэмжээг өргөн хүрээнд хүргэж, өв соёлоо сурталчлах нь зүйтэй хэмээн үзсэн учраас Сэрсэн талурлагийн наадмыг хийх болжээ. Хүй долоон худагт байрлах соёлын хотхонд Монгол гар урлалын бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэж, урлагийн тоглолт болох юм байна.