Зочид буудал, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь зэрэглэл тогтоолгох хүсэлтийг Аялал Жуулчлалын Үндэсний Төв (АЖҮТ)-д гаргана. Зэрэглэл тогтоох хүсэлтийг 2011 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 15-ны хооронд АЖҮТ-ийн 111 тоотод хүлээн авна.
Хүсэлтэд дараах материалуудыг хавсаргана. Үүнд:
1. Зэрэглэл хүссэн тухай албан тоот (тухайн зэрэглэлээр орох хүсэлтээ тодорхой бичнэ)
2. Аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга брошур, фото зураг (файл хэлбэрээр авчирна), нэрийн хуудасны хамт.
3. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
4. Стандартуудын шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаархи улсын байцаагчийн дүгнэлт.
5. Жуулчны баазуудын хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар ашиглах гэрчилгээний хуулбар.
6. Зочид буудал, жуулчны баазын бүртгэлийн маягт бөглөх.
7. Зочид буудал, жуулчны бааз нь ашиглалтанд орсноос хойш 1 жил үйл ажиллагаа явуулсны дараа зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргана.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
Лавлах утас: 330778, 330675 Факс: 330778