Монгол Улс, тэр тусмаа Баянхонгор аймаг нь хүн үүссэн өлгий нутаг болохыг гадаадын олон орны эрдэмтэд нотолсоор ирсэн билээ. Тухайлбал, 1989 онд Баянхонгор аймгийн Уран хайрхан гэдэг газраас олдсон археологийн олдвор нь одоогоос 500 мянган жилийн өмнө манай дэлхий дээр анх хүн үүссэнийг нотлох үнэ цэнэтэй олдвор гэгдэж байсан. Тэгвэл 1988-1989 онд Баянлиг сумын Цагаан агуйд хийсэн Америк, Орос, Монголын эрдэмтдийн хамтарсан экспедицийн олсон олдвор нь дэлхий дээр одоогоос 750 мянган жилийн тэртээ хүн амьдарч байсныг нотолжээ. Агуй нь тунамал чулуулгаас тогтсон бөгөөд нийт талбайн урт 38 м, үүдний өргөн 5,3 м, гол хэсэгтээ 7,9 м, үүдний өндөр нь гол хэсгээрээ 4,6 метр хэмжээтэй ажээ. Энэ олдвор нь одоогоор дэлхий дээр олдоод байгаа олдворуудаас хамгийн эртнийх юм байна. Тиймээс Баянхонгор аймаг бол хүн төрөлхтний өвөг дээдсийн өлгий нутаг гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг байна.