Германд амьдардаг монгол зураач Э.Отгонбаяр “Монголын нууц товчоо”-г комикс хэлбэрээр бүтээжээ. Тэрбээр 13 жилийн турш комикс, монгол зураг болон түүх судалсны дүнд 600 хуудастай уг номоо дуусгасан ажээ. “Монголын нууц товчоо” комиксыг миниатур зургийн аргаар бүтээж, Герман хэлээр тайлбарласан байна. Зураач Э.Отгонбаяр Берлин хотод “Монгол” нэртэй галерейг тогтмол зохион байгуулж, нутаг нэгт уран бүтээлчдийн үзэсгэлэн, тоглолтыг зохион байгуулдаг ажээ. Уг галерейд өнгөрсөн долооо хоногт Л.Амарсанаа, Ө.Батжаргал нарын уран бичлэг, баримал, модон барын үзэсгэлэн нээгдсэн байна.