Өмнөговь аймгийн нутаг, мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутгаас хүнцэл гэх бодис илэрсэн тухай мэдээлэл гарч байсан. Тэгвэл Хараа голоос мөн л хүнцэл илэрчээ. Энэ хорт бодис нь газрын гүнд байдаг. Тэнд байх үедээ ямар нэгэн хор уршиггүй. Харин агаарт гарч урвалд орохоороо хүний биед болон байгаль орчинд хор учруулдаг ажээ. Тэрчлэн, Хонгор сумын хордлогыг мөнгөн уснаас үүдэлтэй гэдэг ч тус сумаас хүнцэл илэрч мал, амьтан хордсон тохиолдол гарсан байдаг. Уг бодисоос болж малын үс зумарч унасан байна. Харин тус бодист хүн хордсон тохиолдолд манай улсад эмчилж чадахгүй юм байна.