Жолооч нарт наадмын зөвшөөрөл олгож эхэллээ.

                           

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярыг үзэх тусгай зөвшөөрлийг 13600 авто машинд олгохоор ЗЦГ-аас шийдвэрлэжээ. Ингэхдээ найман төрлийн зөвшөөрөл олгох бөгөөд Ж зогсоолыг жуулчдын автобусанд,  А,Б зогсоолд төрийн байгууллага, Д зогсоолд гадаадын элчин сайдын яамны автомашиныг зогсоох юм байна. Харин наадамчин олон Г, М зогсоолд автомашинаа тавих бөгөөд М зөвшөөрөл нь 2 төрөл байгаа бөгөөд нэг нь зөвхөн Хүй долоон худагт очих машиных бол нөгөөх нь морь барианы газраас гадна Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд зогсох боломжтой ажээ. Түүнчлэн Ү зогсоолд үйлчилгээ эрхлэгчид автомашинаа зогсооно. Зөвшөөрөл авахыг хүссэн иргэд ЗЦГ-ын жижүүр болон тухайн дүүргийнхээ замын цагдаагийн тасаг болон байнгын постуудаас авч болох юм байна.