Говь-Алтай аймгийн төв буюу Есөнбулаг суманд байдаг Орон нутгийг судлах музейд өнгөрсөн даваа гаригийн үүрээр хэсэг хүн халдаж бурхан дээрэмдсэн байна.
Уг бурхан нэлээд эртний, нарийн хийцтэй 160 см өндөр, 73 см суурьтай, суурь нь 52 см зузаан ажээ. 1997 онд хийсэн тооллогоор уг бурхны хэмжээг шигэж тэмдэглэсэн байна. 2008 онд уг бурхны үнэлгээг тогтооно гэж байсан боловч өнөөг хүртэл тогтоогоогүй байжээ.