Зэрлэг гургуулын хээрийн судалгаа хийнэ

Зэрлэг гургуул буюу нутгийнхны хэлдэгээр “алтан гургуул” гэх энэ шувуу манай орны баруун, зүүн хязгаарт тархсан гэж тэмдэглэжээ. Гэвч тархалт, амьдралд нь нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа хомс, ангилал зүй, гарал үүслийнх нь талаар одоо хүртэл нэгдсэн ойлголт байдаггүй байна. Тиймээс МУИС болон Увс аймгийн УТХГ-ын ажилтнууд хамтран судалгаа явуулжээ.

Бөхмөрөн, Ховд голын дагуу ажиглалт явуулж, гургуулын хэвтрээс ялгадас болон амьдрах орчинд унасан өд сөдийг дээжлэн авч генетикийн судалгаа хийхээр болжээ.

Зэрлэг гургуулын ажиглалт мониторингийг сумын байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүдээр хийлгэж, хамгаалалтын төлөвлгөгөө боловсруулахаар судалгааны багийнхан төлөвлөсөн байна. Тэдний цуглуулсан мэдээ, баримтыг мэдээллийн санд төвлөрүүлэн, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах ажээ.