Бийрээр амилсан “Дэлхий ээж”

Монголын уран зургийн галерейд  энэ сарын 18-нд “Дэлхий ээж” нэртэй үзэсгэлэн нээлтээ хийнэ. Одоогоос 30 жилийн өмнө яруу найрагч “Дэлхий ээж” дууны шүлгийг бичиж, эх орныгоо хайрлах учрыг хүмүүст зүрх сэтгээлээрээ мэдрүүлж өгсөн. Энэхүү үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёо, зураач Д.Баттөмөр нар яруу найраг,  уран бичлэг зэрэг гайхалтай бүтээлүүдээ дэлгэх аж. Мөн үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн цуглуулгийн сан хөмрөг дэх уран бичлэгийн болон гар бичмэлийн нийт 80 орчим бүтээл тавигдах нь ээ. Бидний зүрх сэтгэлээс гарсан уран бүтээл бүхэн үнэ цэнэтэй  байдаг. Үүнийг хүмүүст хүргэхийн тулд уг үзэсгэлэнгийн гол утга учир оршино гэжээ.