Нийслэлд бие засах газрууд барина

Энэ жилээс эхлээд нийслэлчүүд нийтийн бие засах газартай болох гэнэ. Улаанбаатарын гудамж талбайд  тоотой хэдэн нийтийн бие засах газартай ч ажиллахаасаа ажиллахгүй нь их байдаг нь хүмүүсийн бухимдлыг хүргэсээр байдаг. Тиймээс энэ онд нэмж 16 газар нийтийн бие засах газар барих боломжтой гэж үзлээ. Энэ ажлыг “Улаанбаатар сан” компани хариуцан ажиллаж “Сити тойлет” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн бие засах газрыг ашиглалтанд оруулахаар болжээ.