Гүзээлзгэнэ

 

Гүзээлзгэнэ эслэгээр баялаг бөгөөд хэвлийн хэсгийн дотор өөхийг шатаахад онцгой үүрэгтэй болохыг АНУ-ын “Wake forest baptist” анагаах ухааны төвийн судлаачид тогтоожээ. Тэдний мэдээлснээр хэвлий дэх висцерал өөх нь дааврын тэнцвэр болон үйл ажиллагааг доголдуулж инсулинд эсийн мэдрэмтгий байдлыг алдагдуулж улмаар цус өтгөрөх нөхцөл бүрдүүлдэг. Үүний улмаас зүх судасны өвчин үүсэхийн зэрэгцээ зарим тохиолдолд эрт үхэлд хүргэдэг. Гүзээлзгэний эслэг нь ходоодноос гэдэс рүү хоол боловсруулах үйл явцыг удаашруулж улмаар дотоод эрхтэний өөхийг арилгахад тусалдаг байна. Энэ жимс нь муу холестерин буюу триглицеридийг бууруулдаг аминхүчил болох антицианиныг их хэмжээгээр агуулдаг бөгөөд жингээ хянахад хамгийн сайн туслагч болно гэж дүгнэжээ.

  • Боломжтой бол өдөр бүр хэдхэн ширхэг гүзээлзгэнэ идвэл зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулдаг аж. Түүнд агуулагдах эллагын хүчил нь цусан дахь холестарины хэмжээг хянахаас гадна С амин дэм нь судасны ханыг бэхжүүлдэг.
  • Өдрийн хоолноос хойш хагас цагийн дараа идэж заншвал хүчтэй антиоксидантууд нь чөлөөт радикалуудын эсрэг тэмцэж чаддаг ба ингэснээр хөгшрөлт удааширдаг ажээ.
  • Батгатай, сэвхтэй нүүрэнд гүзээлзгэнийг нухаж түрхээд бигнүүр тавих юм бол бас үр дүнтэй гэнэ.
  • Сэтгэл гутралын шинж тэмдэгтэй хүнд ихээр ялгардаг гомоцистеиний хурдыг сааруулж тэжээлийн бодисууд цусаар дамжин тархинд хүрэх замыг саадгүй болгоход тусалдаг аж.
  • Хоолны дараах амттаны цэсэнд гүзээлзгэнэ оролцсон сонголтуудыг хийж хэвшвэл тустай гэнэ.
  • Жирэмсэн ээжүүд гүзээлзгэнийг өдөрт хэдхэн ширхэг идээд байхад урагт амин дэм, эрдэс бодисууд очиж ургийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг аж.
  • Гүзээлзгэнийг нухаж шарласан шүдэн дээрээ ойр ойрхон түрхэж нялснаар өнгөрийг бага багаар багасгаж шүдийг цайруулдаг гэнэ.