Монгол орон аялал жуулчлалаар 101-т орлоо

Дэлхийн эдийн засгийн форумаас улс орнуудын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индексийг шинэчлэн гаргасан байна. Нийт 139 улс, бүс нутгийг хамарсан судалгаанд Монгол улс 3.56 оноогоор 101 дүгээр байр эзэлжээ. 2009 онд болсон өмнөх судалгаанд манайх 105 дугаарт орсон. Харин Ази тивдээ 19 дүгээр байранд шалгарч байжээ. Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексийг тухайн орны аялал жуулчлалын бодлого, байгаль орчин, амгалан тайван байдал, түүх соёлын үзмэр зэрэг үзүүлэлтээр гаргадаг юм байна.