Хархорин хамгийн олон хүнтэй сум

Өвөрхангай аймгийн Хархорин сум хамгийн олон иргэнтэй гэнэ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр Хархорин сум 12.630 иргэнтэй бол 10.027 хүнтэй Ховд аймгийн Булган сум араас нь нэхэж байна. Түүнчлэн Монгол Улсын хамгийн олон хүн амтай сумын тоонд Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Ногооннуур, Цэнгэл, Улаанхус, Өвөрхангай аймгийн Уянга, Увсын Тэс, Завханы Тосонцэнгэл, Сэлэнгийн Мандал, Дундговийн Эрдэнэдалай сум багтдаг ажээ.