Дэлхийн ноолуурын зах зээл 20 тэрбум ам.доллараар хэмжигддэг бөгөөд нийт ноолуурын 45-50% нь Монголоос нийлүүлэгддэг. Монголын цаг агаар эрс тэс уур амьсгалтай учраас ямааны ноолуурын чанар давтагдашгүй онцлогтой. Нийлүүлж буй 45%-ийнхаа тал хүрэхгүй хувийг нь өөрсдөө авч үлдээд бусдыг нь угааж гадагш борлуулдаг. 2017 сүүлчээр Засгийн газар “Монгол ноолуур” хөтөлбөр боловсруулж баталсан. Монгол улс ноолуурын салбарт 2 их наяд төгрөгийн орлого олох бүрэн боломжтой.
АНУ-д монгол ноолуурыг татваргүй гаргах гэрээ хэлэлцээр, хуулийн төсөл яригдаж байна. Америкийн зах зээлийн нэг онцлог нь хувцасны хэмжээ бөгөөд дунджаас том хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авах зах зээл юм. Дэлхийн нэхмэлийн салбарын хамгийн өндөр зэрэглэлийн “Fashion Coterie” үзэсгэлэн “Нью-Йорк” хотод жил бүр нээгддэг бөгөөд үзэсгэлэнд 2011 оноос Монгол улс оролцож эхэлсэн. Сүүлийн жилүүдэд “Говь”, “Гоёо”, “Буян”, “Кашмер холдинг” зэрэг томоохон компаниудаас гадна жижиг дунд үйлдвэрлэгчид тасралтгүй оролцдог болсон нь ноолуурын салбарын дэвшлийн нэг юм.
“Монголын ноос ноолуурын холбоо” нь мэргэжлийн баг бүрдүүлэн ХХААХҮЯ-ны тендерт шалгарч салбарынхаа техник тоног төхөөрөмж, технологи, ажлын байрны нөхцөл, брендинг, үйлдвэрлэлийн зарчим, ISO стандарт эзэмшдэг эсэх зэрэгт үнэлгээ өгч үйлдвэрлэгч бүрийнхээ зовлон бэрхшээлийг нэгбүрчлэн сонсчээ. Шалгалтаар илрүүлсэн ололт амжилт ба алдаа дутагдал:
Аялал жуулчлалын салбар дахь гадаад жуулчдын худалдан авалтын гол бүтээгдэхүүн бол ноос ноолууран эдлэл юм. Тийм учраас энэ салбарын хөгжил дэвшил, дутагдал доголдлыг Монголын аялал жуулчлалын салбарынхан ч мэддэг байх ёстой. Ноос ноолуурын олон компани “манай дэлгүүрээр жуулчдаа оруулаарай” гээд сурталчилгаа хийгээд яваад байдаг шүү дээ. Үүнийг ажил хэрэг болгож ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – НООЛУУРЫН ШОППИНГ ТУР бүтээгдэхүүнийг бий болгомоор байгаа юм. Монголын аялал жуулчлалын холбоо, Зочид буудлуудын холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, МИАТ дөрөв хамтран ажиллахад болчихмоор сэдэв мэт ...
Ч.Буянбадрах