1927 оны 11-р сарын 1-нээс 16-нд үргэлжилсэн БНМАУ-ын IV их хуралд 88 төлөөлөгч оролцож, 25 илтгэл сонсож хэлэлцсэний дотор Судар бичгийн хүрээлэнгийн дарга О.Жамъянгийн илтгэлд “Козловын булшны зүйлээс зарим нь ирээгүй” хэмээх агуулга яригджээ.
Жамьяан гүн тайландаа Оросын ШУА-тай гэрээ хийсэн, гэрээний дагуу эд өлгийн зүйлсийг эргүүлэн авчирсаар буй боловч Козловын булшны эд зүйлсээс зарим нь ирээгүй хэмээн тодорхой өгүүлсэн байна. Тэдгээр “ирээгүй” гэх олдворын зүйл нь тэр чигээрээ Оросод үлдэж өнөөг хүртэл Эрмитаж музейн хамгийн чухал ховор үзмэрүүдийн дээжист тооцогдсоор буй ажээ. Янз бүрийн уран чимэглэл, хатгамал бүхий торго, бөс бараа, ширдэг, хөшиг сэлт нь дахин давтагдашгүй бүтээлүүд бөгөөд дэлхийд өөр хаана байхгүй чухал ховор нандин олдворууд юм.
Тухайн үед олдворуудыг Ленинград руу авч явахдаа Оросын тал Монголын Судар бичгийн хүрээлэнтэй үйлдсэн гэрээнд “буцааж авчирна” хэмээн бичсэн нь баримт болон үлджээ. 1924 оны 11-р сарын 7-ны өдөр хийгдсэн тус гэрээнд:
Анх Козловын багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн археологич байгаагүй тул араас нь 2 археологич мэргэжилтэн явуулсны нэг нь Теплухов, нөгөө нь Боровко нар байжээ. Теплухов ирж ажил байдалтай газар дээр нь танилцаад Оросын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга С.Ф.Ольденбургт мэдээлэхдээ “Козлов яг тонуулчин маягаар ухсан учраас булшны бүтцийг тогтоож чадсангүй” хэмээн бичсэн баримт ч үлдсэн байдаг байна.
Жич: Саяхан болтол Козловын малтлагыг 1920 оны үед /Монголчууд гамин, барон гээд юун малтлага.../ хийгдээд, олдсон зүйлийг тэр чигээр нь авч яваад Монголын тал тэрийг нь мэдээгүй өнгөрсөн мэтээр ойлгож явсан сэдэв маань ийм учиртай байж.