АНУ-ын Массачусетс мужийн Кембридж дэх “Ivy-League” бүлгэмд багтдаг судалгааны хувийн сургууль Харвард нь 1636 онд 9 оюутантай анхны хичээлээ эхэлж байсан бол эдүгээ жилд дунджаар хорин мянга гаруй оюутан, 16000 орчим багш, ажилтанг багтаасан сургалт, судалгаа шинжилгээний том төв болжээ. 1607-1638 онд Англи улсаас АНУ-д Элчин сайдаар сууж байсан Жон Харвард Чарльз Таун дөнгөж байгуулагдаад удаагүй байсан коллежид өөрийн хувийн хөрөнгө болон номын сангаа өвлүүлснээр түүний нэрээр нэрлэгдэн үлдсэн гэдэг. Харвардад талархаж үүсгэн байгуулагчид нь сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь хүртэл бариулсан ба АНУ-д хамгийн их фото зурганд үлддэг хөшөөнүүдийн гуравдугаарт жагсдаг юм байна.
1879 онд Харвардын охидын сургууль болох Рэдклифф коллеж байгуулагдан, 1945 онд анхны эмэгтэй оюутантай ангийг Анагаахын сургуульдаа авч байсан гэдэг. Улмаар 1999 онд Рэдклифф охидын коллеж Харвард их сургуультай албан ёсоор нэгдсэн.
Харвард 13 мэргэшсэн салбар сургуультай ба Бизнесийн сургууль нь дэлхийн хамгийн шилдэг сургууль болж алдаршсан. Мэргэжил олгох 46, боловсролын зэрэг ахиулах 97 төрлийн сургалтын багцыг санал болгодог. Нэг жилийн сургалтын төлбөр нь ойролцоогоор 30-40 мянган доллар. Оюутны ирүүлсэн өргөдлийг сайтар судалж үзээд босго оноо болон бусад шалгуураа хангаж чадаж байвал тэтгэлэг олгодог. Нобелийн 44 шагналтан, сэтгүүлзүйн салбарын дээд шагнал Пулитцерийн 38 шагналтныг төрүүлсэн. Тус сургуулийн төгсөгч ажлын гараагаа жилийн 60000 долларын цалингаас эхэлдэг.
2009 онд Харвардын их сургуулийн захиргаа оюутнууддаа зориулсан дараах 15 дүрмийг гаргасан байна.