МУ-ын ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил,
соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатны
наадам – 2019” арга хэмжээ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд өнгөрсөн зун 8
дугаар сард зохион байгуулагдсан юм. 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор цаа
буга 2396 болж өссөн нь 2006 онд тоолуулсан 814 тоо толгойноос 3 дахин
нэмэгджээ. Цагаан нуур сумын 2000 хүн амын дотор 755 тува иргэд байдгаас 339 нь
баруун, зүүн тайгад цаа маллан, төрөөс тэтгэвэр аван амьдарч байна. Энэ жилийн “Цаатны
наадам”-д 1200 цаа буга эздийн хамт ирсэн бөгөөд цаатан ястны ёс заншил, соёл
уламжлалыг сурталчилжээ. Мөн тус наадамд Улаан-Үд, ӨМӨЗО-ноос тува иргэд
хүрэлцэн ирж оролцсон байна.