Монголчууд Шүдэн уулын давсыг “жамц”
гэж нэрлэхдээ далайг бэлгэдсэн гэдэг. Уулын давсны хамгийн том нөөц бол Шүдэн
уул бөгөөд Увс аймгийн Давст сумын төвөөс зүүн зүгт 18 км зайд оршино. Давсны
нөөц нь 73.2 сая тонн бөгөөд давсны зузаан нь 9-50 метр хүрнэ. Шүдэн уулын давсны
уурхай 1974 оноос эхлэн ажиллаж эхэлсэн гэдэг. Давсны орд газар гэдэг бол
тухайн улсын тусгаар байдал, хүчирхэгийг илэрхийлдэг ч гэж үздэг.Гэх мэт байгалийн эрдэслэг чанар буюу өөр амин хүчлээр орлуулж болохгүй амин хүчлүүд байдаг учраас эмчилгээний ач холбогдолтой.
Биеийн ядаргаа, арьсны хуурайшил зэрэгт халуун ус бүхий онгоцонд жамц давсыг зохих хэмжээгээр хийж усанд хэвтэхэд арьс зөөлөрч булбарай болох, биеийн энерги идэвхжих, ядаргаа тайлагдах, сэтгэл санаа тайвшрах зэрэг эерэг нөлөөтэй. Жамц давсанд магни бага учир хоол, цайнд хийхэд гашууруулдаггүй, зөөлөн амттай болгодог.
Монгол оронд хүнсний зориулалтаар
хэрэглэгддэг нуурын болон уулын гэсэн хоёр төрөл давс бий. Давсыг хүнс ба уламжлалт
анагаах ухаанд хэрэглэхээс гадна цахилгаан станцын усыг зөөлрүүлэх, малын
тэжээлд нэмэлт болгох, арьс шир боловсруулах зориулалтаар жилд 30 мянган тонныг
хэрэглэдэг. Монгол орны эдгээр байгалийн давсны найрлаганд 96% нь натри, 
үлдсэн 4% нь хүний биед хэрэгтэй дээрх элементүүд байдгаараа онцлог. Бусад
давсанд натри 99% агуулагддаг байна. Нуурын давс усан дотроо ургадаг учраас
шавхагдашгүй баялагт тооцогдоно. Усанд байх нэг эст замаг, шанаган хорхой гэх
мэт организмууд нь давс бүрэлдэхэд гол нөлөө үзүүлдэг. Нуурын давсны хамгийн
том нөөц бол Сангийн далай, Цавдан, Увс зэрэг нуур болно. 
Тэмдэглэсэн Ч.Буянбадрах