Жуулчдыг татах баяр нэмэгдсээр байна

 Нэг үеэ бодоход монголчууд жуулчдыг хэрхэн татах, аялал жуулчлалыг яаж хөгжүүлэхээ мэддэг болжээ. Жуулчлал гэхээр зөвхөн зун, намрын тухай боддог цаг ард хоцорч, дөрвөн улиралд аялал жуулчлалыг тогтмол хөгжүүлэхэд анхаарах болсон нь нийслэлийн болон орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газруудын зохион байгуулж байгаа арга хэмжээнээс харагддаг болжээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Хөвсгөлд мөсний баяр, нийслэлд бүргэдийн баяр болж өнгөрсөн. Мөн Өмнөговь аймагт тэмээний баяр болж өнгөрлөө. Баярууд үүгээр дуусахгүй нь. Ирэх долдугаар сараас эхлэн сарлагийн, адуучины, хонь ямааны, тэмээн пологийн баярууд үргэлжлэх ажээ. Энэ бүх баяр Өвөрхангай аймгийн сумдад болох гэнэ. Дээрх арга хэмжээнүүд зөвхөн жуулчдад хандсан төдийгүй тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгосноор нутгийн эрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулж байгаа. Үндэсний орлогыг харуулсан эдгээр баярууд илүү өргөн дэлгэр болбол зөвхөн жуулчид гэлтгүй монголчуудын хүсэн хүлээсэн баяр болохыг үгүйсгэхгүй. Бүргэдийн эрэмгийг, сарлагийн хүчтэйг, тэмээний хүч чадлыг үзэх нь бүс бүсийн хүмүүст сонирхолтой байх нь гарцаагүй.