Хүний бие 100 тэрбум орчим эсээс бүтдэг гэж эрдэмтэд тооцоолсон аж. Шөнө унтаж байхад эсүүд хуваагдаж, муу эсээ устгаж, шинэ эсүүдийг төрүүлнэ. Шөнөжин ажилласан эсүүд хүнийг өглөө сэрэнгүүт шинэ тэжээл хоол нэхэж байдаг аж. Тийнхүү нэхэж байхад нь хэрэгтэй бодисыг нь өгөхгүй бол эс өвчилж, эсийн буруу өсөлт явагдаж эцэстээ хавдрын болон үрэвслийн эсүүд болон үрждэг аж. Өглөөний цагаар тэдгээр эсүүдэд хэрэгтэй хоол тэжээлийг нь өгч чадвал тухайн хүний бие организм сэргэлэн цовоо, эрч хүчтэй болдог байна.
ДЭМБ-ын судалгаагаар таргалалт ихтэй хүмүүсийн 75% нь өглөөний
унд уудаггүй зуршилтай байсан нь тогтоогджээ. Өглөө цайгаа уугаагүй хүн өдрийн
хоолондоо хэт их зүйл иддэг учраас таргалалт үүсдэг аж. Өглөөний цай нь өсвөр
насныханд бие бялдрын хөгжил авчирдаг, харин оюутнуудад эрч хүчтэй уураг
тархины хөгжлийг өгдөг бол бусад насанд хүрэгчдэд өдөр тутмын эрч хүчний
25%-ийг өгдөг байна. Өглөөний цайнд,