Түрэгийн үед айргийг “айраан” гэдэг байсан тухай түүхэнд тэмдэглэснээс үзвэл айраг эртний түүхт ундаан аж. Адуун сүрэг бруцеллёз, сүрьеэ, дэлэнгийн үрэвсэл зэрэг бусад малд тохиолддог өвчнөөр өвчилдөггүй учир саамны найрлага онцгойд тооцогдоно. Саамны нийт уургийн 40%-ийг альбумин, глобулин мэтийн уусагч уураг эзэлдэг нь бараг л эхийн сүүтэй ойролцоо.
Судлаач М.А.Маринагийн дүгнэлтээр бол гүүний сааманд триптофан 1.4% хүртэл байгаа нь үхрийн сүүнийхээс илүү. Триптофанаас РР витамин, бэлгийн ба кортикостероид гормон, стерин зэрэг биологийн чухал бодисууд үүснэ. Эрдэмтэн П.Берлиний тодорхойлсноор нэг литр айрганд 0.3-0.4 мг А витамин, 95-100 мг С витамин, 100-200 мг аскорбины хүчил байдаг аж.
Гүүний
саам ууснаар,
- Хүний
биеийн дотоод хордлого тайлагдаж эд эс шинээр нөхөн төлждөг.
- Царай
зүс өнгөлөг болохоос гадна үрчлээ тэнийдэг.
- Нойр
хэвийн байдалд орж, ходоод гэдэсний үйл ажиллагаа, артерийн даралт тогтворждог.
- Гэдэс
дотор цэвэрлэгдэж хорт бодис биеэс гадагшилдаг.
Саамыг элдэв харшилтай хүн уувал харшлыг сэдрээх сөрөг талтай. Адууг ногоонд цадсан үед гүүний сааль эхлэх бөгөөд үүнийг “гүүний үрс гаргах” гэж нэрлэдэг. Ямааны сүүгээр бүрсэн 1 литр тарган дээр 10 литр саам хийж 1-2 цаг бүлж, хучиж дулаалах аргаар анхны хөрөнгийг үүсгэдэг.