Luxury аялал зохион байгуулдагаараа дэлхийд алдартай
АНУ-ын TCS World travel компаний хар өнгийн Боинг 757 онгоц “Буянт-Ухаа” олон
улсын нисэх онгоцны буудалд газардаад буцжээ. “Умардын зун” аяллыг 6-р сарын
28-наас 7-р сарын 20 хүртэл хугацаанд зохион байгуулж маршрутандаа 7 орныг
сонгож төлөвлөсөн бөгөөд үүний 3 дахь орон нь Монгол байжээ.
Тус аялалд нийт 50
жуулчин багтсан ба аяллын ахлагчаар дэлхийн 7 тивд 100 гаруй улс орноор 30
удаагийн аяллыг амжилттай удирдсан Иоханн Гордон хэмээх эмэгтэй ажиллажээ. “Умардын
зун” аяллын багт багтах нэг жуулчин 104905 ам.доллар төлсөн бөгөөд онгоц, зочид
буудал, хоол хүнс, өдөр тутмын үйл ажиллагааны зардал багтжээ. АНУ-ын Сиэтл
хотоос Японы Киото, Монголын Өмнөговь, Горхи Тэрэлж, ОХУ-ын Казан, Санкт-Петербург,
Норвегийн Свалбард арал, Исландын Рекьявик, Гренландын Илулиссат, АНУ-ын Бостон
хот гэсэн маршруттай аялжээ. Монголын говийн хамгийн зэрэглэл өндөр, дэлхийн
шилдэг эко 50 лодж-д байнга шалгардаг “Говийн гурван тэмээт” бааз, Гацуурт
компаний Тэрэлж зочид буудал, дэлхийн сүлжээ Шангри-Ла буудал зэрэгт үйлчлүүлсэн
байна.
Эл онгоц нь 1996 онд үйлдвэрлэгдсэн ба 2.13м өндөр кабинтай, 3.57м
өргөнтэй, 36.12м урт, 80 хүний суудалтай, 52 унтлагын ортой, утасгүй интернет,
сансрын холбоотой аж. Онгоцны дотоод засал, гаднах өнгийг Италийн алдартай
зохион бүтээгчид хийж арьсан суудал, гар хивсээр гоёсон гэдэг.