Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум, Дархадын хотгорын сав газрын
мөнх цэвдэгээс тэс хөлдүү байдалтай хадгалагдсан 3 ваар дүүрэн өрөм, нэг ваар
дүүрэн шар тос олдсон нь 700-800 жилийн өмнөх үед хамаарч байгаа бөгөөд Монголын
төдийгүй дэлхийн археологийн судалгаанд ховор чухал нээлт болжээ. Зул барих шар
тос байх магадлалтай хэмээн “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлсэн Монголын
үндэсний музей, АНУ-ын Питсбургийн Их сургууль, Америкийн Монгол судлалын
төвийн судлаачид танилцуулав. Эдгээрийг
“Хориг” хэмээх газарт тоногдож сүйтгэгдсэн булшнаас олсон бөгөөд алт, мөнгө,
торго, шир, үйс, төмөр, ясаар хийсэн нар сарны дүрс, ээмэг бөгжин эдлэл, бүс,
хавтага, дээл хувцасны хэсгүүд, гутал, нум сумны зэв, саадаг хоромсог, ваар,
сойз, малын тоног хэрэгслүүдийг олсон байна. Эдгээр олдворууд нь 2020 онд олон
нийтэд танилцуулагдах ажээ.