Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 85 жилийн ой энэ жил тохиож буй ажээ. Үүнтэй холбоотойгоор “Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнхийн итгэл, найдвар ба байдал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр МУИС-д зохион байгууллаа. Ж.Батмөнх агсан нь МУИС, Улсын багшийн их сургууль, Намын дээд сургуульд багш, декан, орлогч захирал зэрэг албыг 23 жил, Намын төв хорооны хэлтсийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын ардын депутатын тэргүүлэгч даргаар нийтдээ 17 жил ажиллажээ. Тэрээр Монгол Улсын дээд боловсрол тэр дундаа эдийн засгийн, удирдахуй ухаан, тектикийн шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан билээ.