“Нүүдэлчдийн өв соёл” нийтэд хүрнэ

 Монголын үндэсний музей ”Нүүдэлчдийн өв соёл” эрдэм шинжилгээний сэтгүүлийн дөрөв дэх дугаарыг гаргах гэж байна. Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, Ардын хувьсгалын 90, Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойд зориулан гаргаж буйгаараа онцлог ажээ. Эрдэмтэд Монголын түүх, угсаатны зүй, музей судлал, байгалийн шинжлэл зэрэг сэдвийн шүүмж, тэмдэглэл, судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлээ сэтгүүлийн редакц руу илгээн нийтлүүлэх боломжтой гэнэ. Энэхүү сэтгүүл музей, түүх, соёл, угсаатан, урлаг, эртний судлалын сэдэвтэй нийтлэл, эрдэм шинжилгээний бүтээлээс бүрддэг ажээ.