Султан ахмедийн сүм (Sultan Ahmed cami): Туркийн Истанбул хотод байдаг "Султан Ахмед"
сүм нь дэлхийн Ислам шашны барилга байгууламж дотор гайхамшигт архитектур
хийцтэйгээрээ алдартай юм. Туркийг зорин
ирсэн жуулчид тус сүмийг үзэхээр заавал очдог байна.
Сүмийн цогцолбор дотор Султан ахмед хааны бунханг байрлуулсан ба худалдааны төв, бага сургууль,
эмнэлэг, зоогийн газар зэрэг үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг
байжээ. Эдүгээ тэдгээртэй холбоотой соёлын үнэт зүйлүүдийг хадгалан үлдсэн
байна. Жич: Султан Ахмед нь 14 настайдаа Османы эзэнт гүрний хаанаар өргөмжлөгдөж “султан” цолыг авсан.
1609-1617 оны хооронд уран барималч Мехмет Ара лалын "Султан Ахмед" хөх
сүмийг барьж дуусгахад Султан Ахмед 19 настай байжээ. Тэрбээр 14 жилийн
турш Османы газрыг захирч 28 настайдаа нас барсан байна.
Аяа София музей (Aya Sophia museum): Хагия София нь "Ариун мэргэн ухаан" гэсэн утгатай. Агуу их Хагия София 537–1453 онд сүм хийдийн зориулалтаар ашиглагдаж, 1931 оноос хойш музейн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа газар юм.Хагия София нь 1520 он хүртэл бараг мянган жилийн турш дэлхийн хамгийн том сүм байжээ. Гадаад талбайн зохион байгуулалтын цэцэрлэг үнэхээр сайхан орчинтой.
Василика хот музей (Basilica of palace museum): Истанбулын гайхамшигт Hagia Sophia-аас баруун урагш байрладаг бөгөөд эртний Basilica хот юм. Энэ хотод байх түүхэн барилгууд нь өөрөө музейн гайхамшигт үзмэрүүд болдогоороо онцлог. Justinian-ы 527-565 онд газар доорх ертөнц буюу далд байгууламж хэмээх нэрлэдэг байжээ. Байгууламж нь тэгш өнцөгт хэлбэртэй, урт нь 140 метр, өргөн нь 70 метр. Үүднээс 52 алхам зайд чулуугаар хийсэн, 336 багана байх ба хоорондоо тус бүр 9м зайтай оршдог. Тоосгоор хийсэн 4.8м зузаан хана нь хатуу хучилттай, давхар зуурмаг бүрхүүлтэй байдаг бөгөөд дотор нь ус хийдэг байжээ. 9800м.кв талбайг хамарсан, ойролцоогоор 100000тн ус хадгалах хүчин чадалтай байгууламж аж.
Киз Кулеси охидын сүм (Kiz Kulesi Girls tower): Охидын цамхаг нь Уркудар дүүрэгт байх бөгөөд хэзээ баригдсан нь тодорхойгүй ч олон судлаачид МЭӨ 340 оны үед баригдсан гэж үздэг. Өмнө нь Дамалис буюу Афины харгис хааны эхнэрийн нэрээр нэрлэгддэг байжээ. Османы улс, Түрэгийн хамт Истанбулыг байлдан дагуулснаар уг цамхагийг нураасан байна. Хожим нь сэргээн засаж модоор уг цамхагийг дахин барьсан ч 1719 онд түймэрт өртсөн байна. Түүний дараа хотын архитектурч Ибрахим чулуугаар дахин бүтээсэн байна. 1857 онд цамхагийн дээвэрт цонх нэмсэн ба 1920 онд цамхагт гэрэлтүүлгийн систем байрлуулжээ.
Охидын цамхагийг цаг хугацааны туршидолон янзаар ашиглаж байсан ба 1930 онд булчин задрах тахал тархалтын үед хорио цээрийн эмнэлэг, радио станц болгон ашигласан бол 1964 онд Батлан хамгаалах яам, 1982 онд Далайн байгууллага болгон ашиглажээ. Эдүгээ хувийн компаний өмчид шилжсэн ба залуу охидууд очин далайн эрэг дээр нь сэлж, бүжиглэж, цамхаг доторхи ресторанд хооллон өдрийг сайхан өнгөрүүлдэг байна. Цамхагийн оройд баар цэнгээний газар байрладаг.
Истиклал гудамж (Istiklal Street): Истанбулын жилийн аль ч улиралд хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг Таксим хэмээх жуулчны гудамж юм. Гудамжинд уушийн газар, ресторан, кафе, номын дэлгүүр, худалдааны төвүүд гэх мэт маш олон үйлчилгээний байгууллагууд ажилладаг. Тус жуулчны гудамжинд турк халуун усны газар, турк үндэсний хоол, Гранд худалдааны төв, Топкапи ордон, Галата тауэр, Ортокой төв зэрэг газруудад зочилж, Истанбулыг эргэн дурсахуй хэмээгдэх трамвайгаар аялах болно.
Живахир молл (Cevahir Mall): Европ дахь хамгийн том дэлгүүр бөгөөд 2005 оны 10 дугаар сард нээгдсэн. Уг дэлгүүр нь үзвэр үйлчилгээ, соёлын бараа бүтээгдэхүүний томоохон худалдааны төв юм. Нийт 250 сая ам.долларынөртгөөр 62475м.кв талбайд суурь нь тавигдсан бөгөөд нийт талбай нь 420 000м.кв юм. Худалдааны төвд 343 олон улсын брэнд бүтээгдэхүүний тасаг борлуулалт хийж, 34 түргэн хоолны газар, 14 ресторан үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдүүдэд зориулсан 12 кинотеатр, боулингийн талбай, жижиг галзуу хулгана тоглоом зэргийг бариулсан байдаг.
Мөн барилгад гурван метр өндөртэй дэлхийд хоёрдугаарт орохоор том цагийг байрлуулжээ. Машины зогсоолын гадаах талбай нь 71000м.кв бөгөөд дотор талын дөрөвдүгээр давхартаа 2500 автомашин байршуулах хүчин чадал бүхий авто зогсоолтой.
Сапхир молл (Sapphire Mall): Истанбул хотод байрладаг, нарнаас эрчим хүч авдаг байгальд ээлтэй барилга бөгөөд энэ онцлогоороо Турк дэх хамгийн өндөр барилга юм. Худалдаа үйлчилгээний 34000м.кв талбайтайгаас гадна гольф, усан бассейн, ресторанууд байрладаг. Сапхир молл өдөр бүр 10:00- 23:00 цагт нээлттэй байдаг.
Топкапи ордон (Тopkapi palace): 1839-1860 онуудад Abdulmecid I бариулсан бөгөөд түүнээс
хойш үе үеийн хаадууд байрладаг байсан түүхэн барилга юм.
Босхорус гүүр (Bosphorus bridge): Туркийн Истанбул хотод байдаг Ази, Европыг холбодог гүүр.
Fatih Sultan Mehmet гүүр ч гэж нэрлэдэг бөгөөд 1973 онд ашиглалтанд орсон.
Далайн түвшнээс дээш 64м өндөрт орших ба АНУ-ын гүүрний дараа ордог хамгийн урт
гүүр юм.
Ирээдүйгээ өөрсдөө бүтээж буй ИСТАНБУЛ: Зүүн Ромын эзэнт гүрэн хэмээн нэрлэгдэж байгаад хожим XY зуун буюу 1453 онд Османы II Фатих хаан Константинополийг эзэлж, нэрийг нь өөрчилсөн Истанбул хот юм. Туркийн Истанбул хотод хөл тавьсан хүн болгон хотын төв хэсэгт хаяа дэрлэн орших Султан Ахмет, Гэгээн Софийн музейг магтан шагширдаг. Султан Ахметын сүм мусульман шашинтны хамгийн том сүм бол Гэгээн Софийн музей эртний гайхалтай ур хийцээрээ жуулчдын анхаарлыг татдаг.
Истанбул хот 14.5 сая хүн амтай гэх боловч 20 орчим сая хүн амьдардаг гэсэн албан бус судалгаа бий. Турк төдийгүй Европын хамгийн том хот гэгдэх Истанбул хот улсынхаа төсвийг бараг дангаараа бүрдүүлдэг. Жуулчид Туркийг зорьсон л бол Истанбулаар заавал дайрч өнгөрдөг жишиг тогтсон.
Ази, Европ хоёр тивээр зааглагдан орших тус хот нэг талаараа Дундад Азийн тэнгис, нөгөө талаараа Хар тэнгисээр хүрээлүүлэн орших бөгөөд хотын яг дундуур хоёр тэнгисийг холбосон Босфорын хоолой орших ба тэдгээрийг холбох хоёр ч гүүр бий. Хэдэн зуун жилийн өмнө техник технологи хөгжөөгүй үед эдгээр гүүрийг босгосон гэж бодохоор агуу санагдана. Ази, Европ тивийг холбосон хоёр гүүрний нэг нь Босфорын гүүр, нөгөөдөх нь Султан хааны нэрээр нэрлэгдсэн гүүр. Харин гурав дахь гүүрийг хожим барьсан бөгөөд гүүрийн урт 1408 метр өндөр. Босфорийн хоолойгоор усан завинаас гадна гүүрээр хоёр тивийн хооронд хөлхөж байсан бол эдүгээ усан доогуурх метрогоор ч зорчиж байна. Уг метрогоор жилд 120 сая хүн үйлчлүүлдэг байна.
Истанбул хотод Ататурк, Сабяха Гөкчэн гэсэн хоёр олон улсын нисэх буудал бий. Эдгээр нисэх буудалд хоёр минут тутамд онгоц ирж, нисэж байдаг. Иргэд нь их сүсэг бишрэлтэй, шашинлаг улс. Ихэнхи эмэгтэйчүүд нэлмэгэр хувцас өмсч зөвхөн нүүрээ ил гаргадаг. Өдөрт таван удаа мөргөл үйлдэнэ. Баасан гараг бүх нийтийн мөргөлийн өдөр бөгөөд үдийн алдад гол мөргөл болдог. Энэ үеэр лалын шашинтнууд хаана явна, тэр газраа юм дэвсэж суугаад мөргөл үйлддэг. Тахил өргөх, Мацаг барих гэсэн хоёр том баярыг өргөн тэмдэглэдэг. Мөн хүүхдийн баярыг тэмдэглэнэ. Түрэгийн угсаа монголчуудтай цус нэг гэгддэг эдгээр ард түмэн үр хүүхдэдээ Тэмүүжин, Жингис нэр өгөх нь түгээмэл. Цус нэгтэй гэснээс их халуун цустай, цөс хөөрүү хүмүүс.
Сүүлийн арван жилд 142 цэнгэлдэх хүрээлэн бүхий парк байгуулжээ. Мөн Истанбулын хэмжээнд 20 орчим цэвэрлэх байгууламж барьсан гээд тоочоод байвал маш олон бүтээн байгуулалтыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байна. Хотын өндөрлөг цэг болгонд босгосон цэцэрлэгт хүрээлэнд төрийнхөө тугийг мандуулжээ. Энэ бүхнийг нэгтгэн харуулах үзүүлэнгийн төвийн хойхно “Мини Турк” байрлана. Энэ бол Истанбулын төдийгүй Туркийн жуулчдыг татах гол газар. Туркийн бүхий л үзэсгэлэнтэй, түүхэн дурсгалт газар, сүрлэг бүтээн байгуулалтыг 25 дахин багасгаж музей маягаар бэлтгэсэн нь сонирхолтой. Алдарт Босфорын гүүр, Аттатуркийн нисэх буудал, Нийслэлийн захиргааны ордон болон бусад хотуудад оршдог түүхэн сүм, ус урсдаг шохойн чулуун уул, агуй ашиглан бүтээсэн чулуун хороолол гээд жуулчдын нүдийг хужирлах зүйл их бий. Эдгээр 20 орчим үзмэрийг үзэж “Мини Турк”-ээр аялахад л Турк улсаар бүтэн тойроод ирсэн юм шиг санагдана.