Казак түмний уламжлалт бүргэдийн баяр маргааш Улаанбаатарт, Богд уулын Жаргалантын аманд орших “Чингисийн хүрээ” жуулчны баазад болно. Баян-Өлгий аймгаас ирсэн 22 бүргэдчин тус бүр нэг бүргэдтэйгээ оролцох ажээ. Энэ үеэр бүргэдээ ан хийлгэж чоно, үнэг, туулай бариулахын зэрэгцээ “Хаан бүргэд”, шилдэг бүргэдчин, хамгийн сайхан хувцас, бүргэд, морины тоноглолтой бүргэдчин шалгаруулах юм байна. Мөн казак үндэстний тоглоом тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх тэмцээн зохион байгуулагдах ажээ.