Өвөрхангай аймгийг үүсгэн байгуулсны 80 жилийн ойг угтаж Арвайхээр хотын өнгө төрхийг сайжруулах зорилгоор 80 бүтээн байгуулалтын ажил төлөвлөжээ. Үүний хүрээнд гадаад, дотоодын зочин гийчид, жуулчдын сонирхлыг татахуйц томоохон үзмэр болох Өндөр гэгээн Занабазарын монументал цогцолбор, цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар зураг төслийг бэлэн болгожээ. Өндөр гэгээний сэрэг дүрийн зургийг “Baldans” компани хийж гүйцэтгэсэн бол Арвайхээр хотын төвд баригдах цэцэрлэгт хүрээлэнгийн зураг дизайныг “Нарт-Дизайн” компани гаргасан байна. Одоогийн байдлаар цэцэрлэгт хүрээлэнгийн хашаажуулалтанд 136 сая, 2 худаг гаргахад 30 сая төгрөг зарцуулаад байгаагаас гадна уг байгууламжийн цэцэрлэгжүүлэлтийн ажилд Ойн газраас 12.0 сая, орон нутгийн төвөөс 26.6 төгрөгийг гаргаж, 22000 ширхэг сөөг, 10200 ширхэг мод тарьж, дөрвөн га талбайд зүлэгжүүлэлт хийхэд 100 гаруй сая төгрөгийг зарцуулж байна. Тус цогцолборыг ирэх долдугаар сард барьж дуусгахаар төлөвлөж байгаа ажээ.