Монгол орны жилийн дундаж температур 1,9 градусаар дулаарсан гэсэн албан ёсны судалгаа байдаг. 2100 он хүртэл хийсэн төлөв байдлын судалгаагаар эхний 30 жилд 2-3, дараагийн 30 жилд 6-7 градусаар Монгол орон дулаарна гэсэн тооцоо гарчээ.
Одоогийн байдлаар манай орны цэвдгийн хэмжээ 65 хувийг эзэлж буй ажээ. Гэсэлт тасралтгүй үргэлжилбэл цэвдгийн хэмжээ 2080 он гэхэд ердөө 5 хувь болж буурна. Монгол орны мод яагаад уулын араар ургадгийг мэдэх үү? Учир нь нар тусахгүй газар цэвдэгтэй байдаг бөгөөд үүн дээр мод ургадаг гэнэ. Хэрвээ мөнх цэвдгийн хэмжээ 5 хувь хүртэл буурвал Монгол модгүй болно гэсэн үг ажээ.