“Лу Алтан товч”, “Шунхан Данжуур”-ыг дэлхийн өвд бүртгүүлэв

Манай улс баримтат өвөө хамгаалж, хадгалж үлдэхэд ЮНЕСКО болон ХБНГУ-ын “Гётё” институт хэдэн жилийн өмнөөс тусалж иржээ. Монгол Улсад нэг ижил санаа зорилгоор тусалж байгаа энэ хоёр байгууллага хамтран ажиллахаар шийдэж, өчигдөр хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Уг санамж бичигт ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Пиус Фишер, “Гётё” институтийн Зүүн Азийн бүс нутгийн захирал, доктор Стефан Драйер нар гарын үсэг зуржээ.

Номын сангуудад монголчуудын цаасан өв арвин байдаг. Ийм баримтыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах ажилд энэ хоёр байгууллага ихээхэн туслалцаа үзүүлж байгаа ажээ. ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар саяхан Баримтат өвийг хадгалж, хамгаалах үндэсний хороо байгуулсан байна.

“Лу Алтан товч”, “Шунхан Данжуур” гэсэн хоёр бүтээлийг дэлхийн өвд бүртгүүлсэн ба “Шунхан Данжуур”-ыг Азийн хосгүй үнэт өвөөр, “Лу Алтан товч”-ийг дэлхийн дурсамж хөтөлбөрт бүртгэсэн байна.