“Хуурамч” Төрийн далбааг хурааж авна.

 

“Хуурамч”  Төрийн далбааг хурааж авна.

“Эсгий туургатан төв”-өөс энэ сарын 10-нд Сүхбаатарын талбай дээр Монгол улсын Төрийн далбааг мандуулахаар болжээ. Мөн энэ үеэр Монгол улсад урьд өмнө хэрэглэж байсан далбаануудын түүхийг өгүүлсэн самбар байрлуулах гэнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр тэд “Жил бүр Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын төрийн далбааны бизнес нилээд дэлгэрдэг. Улс үндэснийхээ туг, далбааг эрхэмлэж, гэрийнхээ хойморь, машиныхаа урд тогтоочихоод наадамлах сайхан л даа. Гэхдээ сүүлийн үед Хятадаас оруулж зарж байгаа алдаатай Төрийн далбааг иргэд худалдан аваад байна. Соёмбын гал нь сэрээ шиг, эсвэл хонхон цэцэг шиг, хос загас нь нар буруу эргэсэн байрлалтай туг ихээр худалдаж байна. Хэмжээнээс нь хамаарч 2500-10000 төгрөгийн үнэтэй байдаг. Иймд иргэд гар дээрээс далбаа худалдан авахдаа түүний хэмжээ, алтан Соёмбоны хэлбэрийг сайн анхаарах хэрэгтэйхэмээн анхааруулсан юм.