МҮОНТ, Солонгосын EBS телевизийн уран бүтээлчидтэй хамтран “Говийн амьдрал” баримтат кино бүтээхээр болжээ. Солонгосын уран бүтээлчид судалгааны ажлаа хэдийнээ эхлээд байгаа бөгөөд 3 дугаар сард кино зургаа авч эхлэх гэнэ. “Говийн амьдрал” баримтат киног EBS телевиз олон нийтийн статустай болсны 11 жилийн ойн баярын өдөр буюу 6 дугаар сарын 21-нд хоёр телевизээр зэрэг цацахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.