Монголын шувуу ажиглагчдын клуб өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан уул орчим өвөлжиж буй шувуудыг бүртгэжээ. Хээрийн бор шувуу 60, шоорон эвэрт болжмор 40, ягаан бужмар хоёр, банхар бялзуухай 30, цэнхэр цанцаахай 22 гээд 26 зүйлийн 100 гаруй шувууг тэд тоолсон байна. Хондон ангир, зэрлэг нугас, алаг шунгаач зэрэг шувуу Сонгинохайрхан уулын орчим дахь тогтоол устай хэсэгт олноор өвөлжиж байна. Энэ уулын бэл жимсний мод олонтой учир бялзуухай, тодол зэрэг жижиг шувуу суурьшиж байна хэмээн клубийнхэн дүгнэжээ.