Монгол Улсын Ерөнхий сайдын Сингапур улсад хийж буй айлчлалын хүрээнд энэ сарын 18-нд Сингапурын жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй “Mariana Sands” музейд Чингис хааны тухай болон эрт дээр үеийн нүүдэлчин монголчуудын ахуй амьдралыг сонирхуулсан үзэсгэлэнг дэлгэжээ. Тус үзэсгэлэнд Чингис хааны хөшөөний загвар хийгээд 13 дугаар зууны үеийн монголчуудын амьдралыг харуулсан 200 гаруй үзмэрүүдийг тавьсан ажээ. Эртний Монгол орны талаархи мэдээллийг өгч буй энэхүү үзэсгэлэн хоёр сар гаруй хугацаанд нээлттэй байх гэнэ.