4 метр өндөр Очирваань бурхныг аравнайлан заллаа

Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдэд Монголын 9 дугээр Богд Жавзандамба хутагтын санаачилгаар 4 метр өндөр Очирваань бурхныг аравнайлан заллаа.

Очирваанийг Монгол Улсыг даасан бурхан хэмээдэг байна. Түүнийг Автай сайн хан Монголын төр түмний шүтээн болгон залж байсан түүхтэй. Очирваань бурхны орших орон нь Отгонтэнгэр уул тул байгаль эх, газар дэлхийгээ шүтэн дээдлэхийг бэлгэджээ. Түүнчлэн манай үе үеийн урчууд энэ бурхныг дээдлэн бүтээж, шүтэж ирсэн тул Монголын урлаг соёлын сэргэн мандлын бэлгэдэл ч хэмээн үздэг байна. Ихэнх тахилгатай уул, овоо Очирваанийн тахилтай байдаг гэнэ.