Монголын байгаль орчны нэвтэрхий толь хэвлэгдлээ

Швейцарийн хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж байгаа “Цөлжилтийг сааруулах” төслийн хүрээнд ШУА-ийн доктор О.Сүхбаатар, академич Б.Чадраа болон бусад мэргэжилтнүүд хамтран уг толийг бүтээжээ.

Нэвтэрхий тольд 2000 өгүүлэл, 250 гаруй тайлбар зураг орсон бөгөөд хүүхэд залуучуудад унасан газар шороогоо хэрхэн хайрлан хамгаалах талаар цогц мэдээлэл өгөх болно хэмээн зохиолчид ярьжээ. Номыг их дээд, дунд сургуулийн номын сан, төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагуудад үнэ төлбөргүй тараах ажээ. Зохиогчид шинэхэн бүтээлээ олон нийтэд хүртээмжтэй болгохын тулд цахим хэлбэрт шилжүүлэн интернэтэд байршуулж, санал хүсэлт, нэмэлт засвар хийх боломжтой болгох гэнэ.