Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, Цагааннуур сумын цаатан иргэдтэй хамтарч уламжлал болгон зохиодог “Цаатан” фестиваль энэ оны 7 дугаар сарын 6-7-нд Хатгал тосгонд болно. Цаатан үндэстний аж амьдрал, ёс заншлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчлах зорилготой тус арга хэмжээнд бөө мөргөл, цаан поло зэрэг олон үзүүлбэр, тэмцээн зохион байгуулах ажээ. Өнгөрсөн 2010 онд болсон фестивальд таван орны бөө нар хүрэлцэн ирж, Монгол, Тувагийн цаатнууд 1300 гаруй цаатай оролцсон байна. Хөвсгөлчүүд 10 дахь жилдээ тэмдэглэх эл баярыг энэ жил АНУ-ын “W.MMI” нэртэй уул уурхайн компани хамтран зохион байгуулах гэж буйгаараа онцлог гэнэ. “Мон трэвил” компанийн захирал П.Эрдэнэ-Уул “Цаатнуудын аж амьдралыг сонирхохоор ирж буй гадаадын жуулчид жилээс жилд олширч байгаа. Тиймээс энэ баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэдэг болгохоор зорьж байна” гэжээ.