Байгаль орчин, аялал жуулчлалын салбарынхан зөвлөлдөж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдах ажилтнуудын зөвлөлгөөн өчигдөр эхэлжээ. Уг зөвлөлгөөн, хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр хаалтаа хийх юм байна. Зөвлөлгөөнд 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон улсын тусгай хамгаалалттай газрын дарга нар оролцож байна. Тус салбарынхан ийнхүү оны эхэнд зөвлөлдөн өнгөрсөн жил хийсэн ажлаа дүгнэж, шинэ онд хийх ажлаа төлөвлөдөг уламжлалтай болоод уджээ. Өнгөрсөн оныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Ойн жил” болгон зарласан билээ. Ойн жилийн хүрээнд хийсэн ажлуудаа дүгнэж, амжилттай, ажилласан баг, хамт олны нэрийг зөвлөлгөөний үеэр тодруулжээ. Мөн Усны жил болгон зарласан энэ онд яамны зүгээс ямар ямар ажил хийхийг зорьж буйгаа хөдөө орон нутгийн салбар байгууллагын удирдлагууддаа танилцуулжээ.