“Алтан ураг” дэлхийд данстай болжээ

Фолк, рок урсгалаар уран бүтээлээ туурвиж, ардын урлагийг залууст ойртуулж яваа “Алтан ураг” хамтлаг дэлхийд данстай болжээ. “Хөх толботон”, “Их Монгол” зэрэг үндэсний бахархал, эрч хүч ханхалсан бүтээлүүдээрээ Ази, Европт алдраа түгээж буй тэд өнгөрсөн оны 5 дугаар сард Азийн хөгжмийн форумд оролцох үеэрээ Broadcast Music, Inc буюу Олон улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах байгууллагын Лондон дахь салбарын гишүүнээр элссэн байна. Тус байгууллага нь гишүүдийнхээ уран бүтээлийг телевиз, радио, интернет, гар утас болон хиймэл дагуулын сүлжээ ашиглан хамгаалдаг ажээ. Улмаар тухайн хөгжим, дууг ямар мэдээллийн сувгаар хэрхэн ашигласныг бүртгэн уран бүтээлчдэд ногдох зохиогчийн эрхийн хураамжийг олгодог байна.