“Орчин үеийн Монгол-нэгэн зууны түүх ” Америкт

Америк дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Монголын соёлын төв хамтран ирэх 5 дугаар сард “Монгол судлалын бага хурал” зохион байгуулахаар болжээ. Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойг тохиолдуулан англи, монгол хэлээр зохион байгуулах болсноороо тус хурал өмнөх жилүүдийнхээс онцлог ажээ. Эл арга хэмжээнд оролцох, шалгарсан найман эрдэмтэнг 3 дугаар сарын 15-нд зарлах ажээ.