Засгийн газраас “Ус” үндэсний хөтөлбөрийг баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас ирэх 5 дугаар сард нийт орон даяар усны тооллого хийхээр болжээ. Ингэснээрээ ширгэсэн, ширгэж байгаа гол горхи, цөөрмүүдийн тоог гаргахаас гадна урсаж буй гол мөрөн, булаг, шандын усны төвшинг тогтоох юм байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр томоохонд тооцогддог байсан Хэнтий аймгийн Мөрөн, Цэнхэр, Архангай аймгийн Цэнгэл сумын Гүүт, Шийрт зэрэг гол ширгэж үгүй болжээ. Эдгээр голын зарим нь Орхон голд цутгадаг байсан бөгөөд Орхон голын төвшин ч доошлоод байгаа ажээ. Тоолох ажилд улсын төсвөөс 2003 онд 84 сая төгрөг зарцуулж байсан бол 2007 онд 140 сая төгрөгийг гаргажээ. Харин энэ жил 350 орчим сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна.