Хөөмийн аягууг Скандинавын орнуудад сонордуулна

Хамгийн тунгалаг, цэвэр өнгөөр дуулдаг уран бүтээлчид, төгс аялгуу тоглодог хөгжимчдийг нэгтгэдэг “Дээд өнгө” нэртэй олон улсын сүлжээ 3 дахь наадмаа зохиох гэж байгаа ажээ. Ирэх сарын 18-20-нд болох наадамд манай улсын “Трансмонгол” хамтлаг оролцохоор болжээ. Скандинавын орнуудад зохиогддог “Дээд өнгө” хөгжмийн наадам энэ удаа Шведийн Лунд хотод тоглолт, үзэсгэлэн худалдаа хэлбэрээр болох юм байна.