Хонконг руу шууд нислэгтэй болно

Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани 6 дугаар сарын 2-ноос 9 дүгээр сарын 29-нийг дуустал Хонконг руу шууд нислэг хийхээр төлөвлөж байна хэмээн тус байгууллагын Маркетингийн албанаас мэдээлсэн байна. Учир нь жуулчлалын улирал буюу урин дулааны цагт манай улсын жуулчид, бизнес эрхлэгчид Хонконгийг олноор зорьдог байна. Тиймээс хэрэглэгчдийнхээ цаг, мөнгийг хэмнэх зорилгоор нислэгийн шинэ чиглэл нээх зайлшгүй шаардлагатай хэмээн тэд үзэж байгаа ажээ. Одоогийн байдлаар туршилтын шугамаар захиалгат нислэг хийж байна. Шууд нислэгийн тийз талдаа 450 доллар бөгөөд долоо хоногийн пүрэв, ням гаригт нислэг хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Нислэгийн хуваарь:

Пүрэв гариг ОМ601 УБ 6:25 – Хонконг 10:50

Буцах ОМ602 Хонконг 11:55 – УБ 17:30

Ням гариг ОМ601 УБ 07:40 – Хонконг 10:05

Буцах ОМ602 Хонконг 13:05 – УБ 17:30